Нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж суурилуулах боломжтой

БНСУ-ын “Korea renewable energy” компани Монгол Улсад гурван кВт-ын нар, салхины хосолсон төхөөрөмжийг (сэнс, нарны хавтан бүхий) туршилтаар суурилуулжээ. Хэрвээ тохиромжтой байвал цаашид Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд болон орон нутагт нэвтрүүлэх аж.

Тус компанийн гүйцэтгэх захирал Ли Ен Вүү “Монгол Улс нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулж, технологийн чиглэлд хамтрахад анхаарна. Улаанбаатар хотын гэр хорооллын зургаан айлын дээвэр дээр нарны хавтан суурилуулаад байна. Сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг дөрвөн улирлын турш ашиглаж болно. Уг технологийг суурилуулснаар хэрэгцээт цахилгаанаа гарган авах бөгөөд нүүрснээс ялгаруулж буй утааг бууруулах боломжтой” гэв.

Одоогоор манайд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 29 компани авснаас зургаа нь цахилгаан үйлдвэрлэх, 23 нь сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрөл эзэмшигч аж. Тэдгээрийн суурилагдсан хүчин чадал 1142 мВт-д хүрэх тооцоо бий бөгөөд энэ нь нэгдсэн сүлжээний өвлийн их ачааллаас 11.6 хувиар давсан үзүүлэлт юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

06 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :