БНХАУ-д тансаг зэрэглэлийн цахилгаан авто машинууд удахгүй худалдаанд гарна

БНХАУ сэргээгдэх эрчим хүчний бодлогоо тасралтгүй урагшлуулж байна. Тус бодлогын хүрээнд эрчим хүчээр цэнэглэгддэг авто машины зах зээл ч өдөр ирэх тусам өргөжин тэлж буй юм. Ойрын хоёр жилийн хугацаанд цахилгаан цэнэгээр явдаг авто машины худалдаа огцом нэмэгдсэн бөгөөд туулах замаа тодорхойлж, төлөвлөдөг технологийг авто машины салбартаа нэвтрүүлжээ. Тэгвэл энэ оны төгсгөлөөр болон ирэх онд дараах авто машинууд худалдаанд гарахаар зэхэж байна.

Чан Ань CS15 EV400

Худалдаанд гарах хугацаа: 2018 оны сүүлчээр

CS15 EV400 нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэвэр цахилгаанаар явдаг SUV CS15 EV төрлийн авто машины дараагийн загвар юм. Загварын тухайд дотоодын 400e болон 400 I авто машины загвараас санаа авч бүтээжээ. CS15 EV400 гадна байдал нь хар болон цагаан өнгийн хослолоос бүрдэж, нарийн шугамуудыг нийлэмжтэй байдлаар оруулж өгсөн. Мөн тээшний тавиурыг дээд талд нь суурилуулсан байна. Мөн дотор заслыг нь ч хар, цагаан өнгө хослуулан тохижуулжээ. Тэгш шугаман жолоодлоготой. Түүнчлэн 55 киловаттын хүчин чадал бүхий хөдөлгүүртэй, гурван хэсгээс бүрдэх цэнэг хуримтлуулах зайтай аж. Тус төмөр хүлэг түлшгүйгээр 350 км замыг туулах чадвартай.

BAW (Beijing Automobile Works) авто машин

Худалдаанд гарах хугацаа: 2019 оны зургадугаар сард

BAW (Beijing Automobile Works) нь шинэ төрлийн цахилгаанаар явдаг машинуудын нэг бөгөөд EU7 нэртэйгээр худалдаанд гаргахаар зэхэж байна. Жолооны хүрдэн дээр давхар удирдлагын хэсгийг суурилуулж өгснөөрөө давуу талтай. Дотор тал нь хоёр өнгөөс бүрдсэн. Хээнцэр, тансаг байдлыг мэдрүүлэх аж. Гурван хэсгээс бүрдсэн цэнэг хуримтлуулах зайтай. Түлшгүйгээр 600 гаруй км замыг туулах чадвартай.

Benz EQ

Худалдаанд гарах хугацаа: 2019 оны сүүлчээр

EQ нь Benz Coupe-ийн өнгө төрх, загварыг хадгалсан. Дотоод засал нь тансаг, гоёмсог. Байгаль орчинд ээлтэй байхаар бүтээсэн. Түлшгүйгээр 450 км замыг туулах чадвартай. Цахилгаан зарцуулалт нь 22.2kwh\100 км.

Porsche Taycan

Худалдаанд гарах хугацаа: 2019 оны хоёрдугаар улирал

Taycan бол Porsche-ийн шинээр үйлдвэрлэж буй цахилгаан зарцуулалттай авто машин юм. Бүх гэрлүүд нь LED байх бөгөөд машины загварыг бүтээхдээ эзэрхэг, түрэмгий байдлыг илтгэн харуулахыг зорьж байгаа аж. Одоогоор дотоод засал болон загварын талаарх нарийн мэдээллийг олон нийтэд танилцуулаагүй байна. Хөдөлгүүр нь 600 морины хүчин чадалтай. Түлшгүйгээр 500 гаруй км замыг туулах чадвартай.

Эх сурвалж: http://news.cnev.cn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

262 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :