ОХУ нийт эрчим хүчнийхээ 50 орчим хувийг усны болон цөмийн эрчим хүчнээс хангахаар зорьж байна

ОХУ 2030 он хүртэлх сэргээгдэх эрчим хүчний стратеги төлөвлөгөөндөө усны болон цөмийн эрчим хүчийг нийт эрчим хүчний 50 орчим хувьд хүргэхээр тусгасан талаар Глобал Дата мэдээллээ.

Тус мэдээлэлд  “ОХУ сэргээгдэх эрчим хүчний тендерт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж эхэлсэн хэдий ч уламжлалт эрчим хүчинд суурилсан зах зээл нь хэвээр үргэлжилж байна. ОХУ уламжлалт эрчим хүчээ түшиглэсэн хэвээр байгаа нь байгалийн баялгаа ашиглахад үзүүлж буй төрийн дэмжлэг, тус салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн байр суурьтай нь холбоотой. Тиймээс 2013 оноос эхлэн усны эрчим хүчнээ хямд зарж, үнээ буулгасан нь сэргээгдэх эрчим хүчний уламжлалт эрчим хүчний зах зээлтэй өрсөлдөх чадварыг нэмэхэд оршиж байсан ” гэв.

Эрчим хүчний шинжээч Чирадип Чаттержийн үзэж буйгаар “ОХУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбарын өрсөлдөх чадвар, өртөг тогтворгүй учраас хэтдээ байгалийн хийн эрчим хүчтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ” гэж дүгнэжээ.

“Уламжлалт эрчим хүчийг усны болон нар, салхины эрчим хүчтэй харьцуулан авч үзвэл 2018-2030 оны хооронд хамгийн өндөр үзүүлэлттэй байхаар байгаа аж.  Харин 2030 онд ОХУ-ын нийт суурилагдсан хүчин чадалын 3.9 хувийг эзлэх гэнэ.

Мөн жилдээ дулааны цахилгаан эрчим хүч 66, усны эрчим хүч 19.3, цөмийн эрчим хүч 10.8 хувийг тус тус эзлэнэ” гэсэн урьдчилсан тооцоо судалгаа гарсан байна.

Эх сурвалж: https://windpower.ofweek.com

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

1,229 СЭТГЭГДЭЛ БАЙНА.