ДУЛААНАА ХУРИМТЛУУЛДАГ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ГЭЖ ЮУ ВЭ?

Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл бие эрхэм баялаг. Улаанбаатар хотын агаарын бохирдол Монголын ирээдүй болсон багачууд, хүүхдүүдийг маань өвчлүүлж байна1. Энэхүү агаарын бохирдолын гол үүсгэгч нь нүүрс шатааснаас үүдэлтэй бөгөөд тээврийн хэрэгсэл, дулаан-цахилгааны станцууд бусад багахан хувийг эзэлж байна2. Агаарын бохирдолыг бууруулах нэг боломж нь дулаанаа хуримтлуулдаг цахилгаан халаагуур (цаашид ДХЦХ гэх)-ыг одоогийн нүүрсээр ажилладаг зуухны оронд ашиглах юм.

Бүтэц, ажиллах зарчим

ДХЦХ нь халаагч ороомог, дулаан шингээгч материал, дулаан тусгаарлагч хана, сэнс, удирдлагын хэсгүүдээс бүрддэг. Зураг 1-д ДХЦХ-ийн ерөнхий бүтэцийг харуулав.

 

Зураг 1. ДХЦХ-ийн ерөнхий бүтэц

Халаагч ороомог нь богино хугацаанд цахилгаан энергийг дулаанд хувиргадаг. Дулаан энерги нь дулаан шингээгч тоосгонд хуримтлагддаг. Энэхүү тоосго нь ямар материалаар хийгдсэнээсээ хамаарч 350-500оС хүрдэг. Сэнс ажиллаж хуримтлагдсан дулааныг өдрийн туршид радиатороор бага багаар алдаж, өрөөний температурыг 20оС-д барьдаг. Зураг 2-д ДХЦХ-ийн ажиллах зарчимыг харуулав. ДХЦХ нь оройны 21:00 – с өглөөний 6:00 хүртэл, хямд эрчим хүчээр дулаан хуримтлуулдаг. Ингэснээр ДХЦХ хэрэглэгчдэд эрчим хүчний төлбөрийг бууруулах боломжийг мөн олгодог.

Зураг 2: ДХЦХ-ийн ажиллах зарчим

Манай улсад Герман улсаас импортлосон чанар сайтай, олон жилийн баталгаатай, гэр, байшинд зориулсан ДХЦХ-ийг хэд хэдэн худалдааны компаниуд зарж байна.

  1. National Center for Public Health, and UNICEF, Mongolia’s air pollution crisis: a call to action to protect children’s health.
  2. Perry K. Davy, Gerelmaa Gunchin, Andreas Markwitz, William J. Trompetter, Bernard J. Barry, Dagva Shagjjamba, and Sereeter Lodoysamba, Atmospheric Pollution Research, 2011, 126, 137.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

285 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :