Улаанбаатар хотын утааг бууруулахад өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд

Наадмын дараа намар болж өвлийн бэлтгэлээ базаах цаг болжээ.

Өвөл болохоор Улаанбаатарын утаа нэмэгдэж олон хүүхдүүд ханиад хүрч эмнэлгүүд маань ачаалалдаа даахгүй, эмнэлгийнхээ коридорт ээжүүд хүүхдүүд хэвтэж байгаа харагдсан. Энэ жил сайжруулсан шахмал түлш агаарын бохирдол бууруулахад үр дүнтэй эсэхийг турших эхний жил болох нь.

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийсэн болохыг доор жагсаан бичсэн материалуудын 2-7-д үндэслэн, Зураг 1-д цаг хугацааны графикаар илэрхийлэн үзүүлэв. 2006 онд Нийслэлийн агаарын чанарын алба байгуулагдаж,  2009 онд дахин шинэчлэгдсэн юм байна. JICA,  GIZ, World Bank, Millennium Challenge Account, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд агаарын бохирдол нь Улаанбаатарчуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулан, бууруулах арга хэмжээ авах талаар хамтран ажилласан байдаг юм байна. Агаарын бохирдлыг бууруулах томоохон хоёр ажил хийгдсэний эхнийх нь Цэвэр агаарын төслийн хороо байгуулагдаж, Хуучин зуухнуудыг сайжруулсан зуухаар солих ажил 2010 оноос 2012 оны хооронд хэрэгжсэн байна. Санхүүжилт нь дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл байж. Энэхүү ажлын үр дүнд төсөл хэрэгжүүлэх нэгж, зуухны утаа ялгаруулалт үр ашгийг турших лаборатори, зуух хөгжлийн төвүүд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын айл өрхүүдийн хуучин зуухнууд солигдсон юм байна.

Хоёр дахь томоохон хийгдсэн ажил нь Нийслэлийн агаарын чанарын алба, JICA-ийн хамтарсан судалгааны шинж чанартай “Capacity Development Project for Air Pollution Control in Ulaanbaatar City” төсөл байв. Энэхүү төсөл нь хоёр үе шаттай хэрэгжсэн бөгөөд эхнийх нь 2010 оноос 2012 оны хооронд, хоёр дахь 2013 оноос 2019 оны хооронд хэрэгжжээ. Энэхүү төслөөр Улаанбаатар хотод байгаа агаарын бохирдол үүсгэгчүүдийг илрүүлж, ангилж бүртгэж, үүсгэж байгаа бохирдлын хэмжээг хэмжиж тодорхойлсон байна. 46 орчим семинар хэлэлцүүлэг, сургалтууд хийгдэж, хэд хэдэн тайлан, баримтууд хэвлэгдсэн байна.

Мөн, манай эрдэмтэн, судлаачид 1990-д оноос эхлэн  Монгол гэрийн дулаалга, халаалтын технологийг өөрчлөх чиглэлээр олон судалгаанууд хийсэн байдаг бөгөөд ишлэл материалын 8-10-д оруулав.

 

  1. Sarath, K. Guttikunda, Sereeter Lodoysamba, Baldorj Bulgansaikhan, and Batdorj Dashdondog, Particulate Pollution in Ulaanbaatar, Mongolia. Springer, Air Quality, Atmosphere & Health. [Online]. 6 (3), pp. 589-601. Available. http://link.springer.com/article/10.1007/s11869-013-0198-7
  2. UNICEF, MONGOLIAN’S AIR POLLUTION CRISIS, A call to action to protect children’s health.
  3. UNICEF, Understanding and addressing the impact of air pollution on children’s health in Mongolia.
  4. Ulaanbaatar Clean Air Project unit, annual report of the full-filled works and activity of Ulaanbaatar Clean Air Project unit.
  5. Mongolia Air Quality Department of Capital City, SUURI-KEIKAKU Co.,ltd, and JICA, Capacity Development Project for Air Pollution Control in Ulaanbaatar city – phase 1, Mongolia, Mar. 2013, Available. http://open_jicareport.jica.go.jp/pdf/12088225_01.pdf.
  6. Mongolia Air Quality Department of Capital City, SUURI-KEIKAKU Co.,ltd, and JICA, Capacity Development Project for Air Pollution Control in Ulaanbaatar city – phase 2, Mongolia, Jun. 2017, Available. http://open_jicareport.jica.go.jp/pdf/12289195.pdf.
  7. http://www.agaar.mn/static/stove-distribution.
  8. Purevdorj, S. Batmunkh, and P. Amarsanaa. ‘‘Thermal analysis and heating system optimization of Mongolian Ger’’, MUST and Ilchgerel corporation, Ulaanbaatar, Mongolia. 2012.
  9. Sainbold, Ch. Baasandorj, B. Chadraa, B. Puntsagdulam, and S. Bayannasan, ‘‘Experimental evaluation to use an evacuated vacuum collector with hot water storage tank for heating a Mongolian Ger,’’ In Proc of Rene. Energy forum, UB., Mongolia, 2013, pp. 1-7.
  10. Ayurzana, ‘An elementary thermal analysis of a Mongolian Ger by the lattice Boltzmann method’, in Proc. 13th ICTI ‘KHURELTOGOOT-2017’, 2017, pp. 88-91.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

397 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :