Токио хотод ДЭЛХИЙН УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОЛОО ХОНОГ үзэгсэлэн болох гэж байна.

Япон улсын Токио хотод ДЭЛХИЙН УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОЛОО ХОНОГ хурал, үзэгсэлэн 2020 оны 2 сарын 26 – 28-ны хооронд Япон улсын Токио хотын Токио Биг Сайт үзэгсэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.

Зураг 1: Токио хотын Ухаалаг ЭХ-ний Экспо

Ус төрөгч ба түлшний элемент, нарны зайн элемент болон дэлгэц, нарны цахилгаан үүсгүүр (НЦҮ)-ийн систем, баттерей, эрчим хүч (ЭХ)-ний ухаалаг сүлжээ, салхины ЭХ-ний үүсгүүр, биомассын ЭХ-ний үүсгүүр, дулааны ЭХ-ний үүсгүүр, сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ний тоног төхөөрөмжийн хог хаягдлыг дахин боловсруулахтай холбоотой бүхий л төрлийн технологи, бүтээгдхүүнүүд энэхүү олон улс (ОУ)-ын үзэгсэлэнд дэлгэгдэн танилцуулагдах юм байна. Доорх найман салбарт идэвхитэй бизнес уулзалтуудыг хийж, компаниудын үйл ажиллагааны товч танилцуулгыг сонирхох боломжтой юм. Мөн, ЭХ-ний талбарт салбар бүртээ тэргүүлэгч мэрэгжилтэн, судлаачдын илтгэлийг техникийн хурал хэсгээс сонирхож, өөрийн сонирхосон салбарын орчин үеийн мэдлэг, мэдээллийг богино хугацаанд олж авах боломж үүсэх юм.

ДЭЛХИЙН УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОЛОО ХОНОГ-т доорх 8 салбар үзэгсэлэн зохион байгуулагдана.

  • 16 дахь удаагийн ОУ-ын ус төрөгч, түлшний элементийн экспо – FC EXPO 2020
  • 13 дахь удаагийн ОУ-ын НЦҮ-ийн экспо – PV EXPO 2020
  • 11 дахь удаагийн ОУ-ын батерей, ЭХ-ний хуримтлуурын экспо – BATTERY JAPAN 2020
  • 10 дахь удаагийн ОУ-ын ухаалаг ЭХ-ний сүлжээний экспо
  • 8 дахь удаагийн ОУ-ын салхины ЭХ-ний экспо – WIND EXPO 2020
  • 5 дахь удаагийн ОУ-ын биомассын ЭХ-ний экспо
  • 4 дахь удаагийн ОУ-ын шинэ үеийн дулааны эрчим хүчний экспо – THERMAL POWER EXPO 2020
  • 2 дахь удаагийн СЭХ-ний технологийн хаягдал дахин боловсруулах экспо

Монгол улсад ЭХ, СЭХ-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, хувь хүн та бүхэн хэрэгцээтэй мэдээ мэдээлэлээ олж авахад тань Монголын ногоон ЭХ, ШУ-ны нийгэмлэгийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно.

Холбоо барих

Tel: +81-090-67456760

Web: mngreenenergy.com 

E-mail: e.energy2.0@gmail.com

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

02 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :